Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Ногоон талбай дахь цагаан бар Пак Чи Сон
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-05-01

www.suragch.com

... Аваргуудын лигийн шигшээ тоглолтонд шалгарсан Азийн анхны тоглогч...

Төрсөн огноо: 1981 оны 2 сарын 25  
Төрсөн газар:
Өмнөд Солонгос, Сөүл,
Өндөр: 1.77м
Одоогийн клуб: Манчестер Юнайтед
Дугаар: 13

Пак Чи Сон 1981 оны 12-р сарын 25-нд төрсөн. Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин бөгөөд Английн "Манчестэр Юнайтэд" баг болон Өмнөд Солонгосын шигшээ багийн тоглогч юм. Тэрээр УЕФА Аваргуудын Лигийн тэмцээнд түрүүлсэн Солонгосын цорын ганц тоглогч ба шигшээ тоглолтонд нь шалгарсан Азийн анхны тоглогч ажээ.
Пак Сөүлийн өмнө зүгийн хот Suwon-д өссөн. Тэрээр хүүхэд байхдаа өдөр, шөнөгүй л хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг жаал байж. Гэхдээ аав нь манай улсад хөлбөмбөгчин болох нь ирээдүйгүй гэж эсэргүүцдэг байсан байна. Гэхдээ Пак өөрийн хүссэн замаараа явж дунд сургуульд байхаасаа сургуулийнхаа хөлбөмбөгийн багт оржээ.
 Ахлах сургуульд тоглодог байхдаа түүний нэр хүнд тийм ч сайн байгаагүй. Гэхдээ 1998  онд улсын аваргын төлөө тэмцээнд түрүүлэхэд тэр ахлах сургуулийнхаа багт маш ихээр тусалсан нь түүнийг нэр алдарт хүргэжээ.

www.suragch.com

Пакын хамгийн их айдаг хүмүүсийнх нь нэг ахлах сургуулийнх нь дасгалжуулагч байж. Гэхдээ хатуухан дасгалжуулагч маань Пакд маш сайн ханддаг байсан. Ахлах сургуулиа төгсөхөд нь "Мёнъжу" их сургуулийн дэргэдэх хөлбөмбөгийн багт элсүүлэн ирээдүйн амьдралд нь том хөрөнгө оруулалт хийжээ.
Цөөн долоо хоногийн дараа буюу 1999 оны 1-р сард түүний их сургуулийн баг Өмнөд Солонгосын "Олимпийн баг"-тай хамт бэлтгэл хийх болжээ. Гайхамшигтай бүтээмж, бэлтгэлийн дараа "Олимпийн баг" ба Өмнөд Солонгосын үндэсний багын дасгалжуулагч Huh Jung-Moo-ийн анхаарлыг Пак татсан байна. Түүнээс хойш Солонгосын дасгалжуулагч түүнийг "Олимпийн баг"-ийн урьдчилсан гишүүн болгон авчээ.
18 настайд нь Пакыг сонгосон учир "Under-20" буюу 20 наснаас доош насныхны Солонгосын шигшээ багт оржээ. 2000 оны 04-р сарын 05-нд Лаосын эсрэг "AFC Азийн Цом 2000" тэмцээнд Пак шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд анхны тоглолтоо хийсэн. Түүнийг анхны тоглолтой хамт бас нэгэн хүн анхныхаа тоглолтоо шигшээ багтаа хийж байсан нь Солонгосын од болох Ли Чон Сү байжээ.
Түүний тоглолт сайн байсан учир 2000 оны 6-р сард Японы дээд лигийн Киото Санга хөлбөмбөгийн баг авчээ. Энэ үед Пак Өмнөд Солонгос улсын залуу авьяастнуудын нэг гэж тодорч, олон клубуудын сонирхлыг ихээр татаж байсан юм.
"Олимпийн баг" болон Өмнөд Солонгосын шишээ баг төдийлөн сайн амжилт үзүүлэхгүй байсан учир 2000 оны зун шигшээ багийн дасгалжуулагч Ху Жу Мүг ажлаас нь халж оронд нь Голландын мэргэжилтэн Гүүс Хиддинкийг багийн үндсэн дасгалжуулагчаар авчээ.
Солонгостоо мандаж байсан Пак Японы багт очиход тийм ч их олны анхаарлын төвд байсангүй. Тэр багийн "супер од" нь Бунжи Кимура гэх Япон тоглогч байлаа. Пак форумандаа орж гайхамшигтай тоглолтыг үзүүлж дөнгөж эхэлж байтал гай болж гэмтэл авч Япондоо дахин сураг тасарлаа.

www.suragch.com

Удалгүй 2002 он болж Дэлхийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн эхэлсэн. ДАШТ-ий түүх эхэлсэнээс хойш ДАШТ-ээс Өмнөд Солонгосын баг ямар ч хожил авч үзээгүй байжээ. Харин 2002 он бол Өмнөд Солонгосчуудын хувьд үнэхээр гайхамшиг тохиолдсон жил байсан юм. Тэр жил Өмнөд Солонгос ДАШТ-ээс анхныхаа хожлыг аваад зогсохгүй шилдэг дөрвөн багийн нэг болж чадсан. Хэсэгээсээ гарах байтугай хэсэгтээ хожил авч чаддагүй байсан баг 4-р байранд орно гэдэг үнэхээр гайхамшиг байлаа. Энэ гайхамшгийн шалтгаан нь талбай дээрээ эзэн баг болж тоглож байсан гэж үздэг. Гэхдээ энэ нь шалтгааны ердөө нэг хэсэг билээ. Харин нөгөө шалтгаан бол Ли Чон Сү, Пак Чи Сон, Ан Жу Хан гэх мэт тоглогчид байсан юм.   
Шигшээ багийн дасгалжуулагч Гүүс Хиддинк дасгалжуулагчийнхаа ажлыг өгч Голланддаа "ПСВ Эйндховен" багийг дасгалжуулахаар ирсэн. Пак 2003 оны 1-р сард шигшээ багийнхаа ах Ли Ён Пё болон дасгалжуулагч Гүүс Хиддинкийг дагаж ПСВ-гийн эгнээнд элсчээ.
ПСВ-д ирээд Пак маш их гэмтэж эхэлсэн, түүнийг хүмүүс Голландад зохицохгүй байна гэцгээж байлаа. Хэдий тийм боловч 2003\04 улирлын эцэсд Пакын гэмтэх азгүйтэл зогсож Голландад дасаж эхэлсэн.
2004\05 улиралд үүнийг баталсан ба "Челси" авах хамгийн их боломжтой, сонирхолтой байжээ. Гэхдээ ПСВ-гийн хамтаар 2004\05 оны УЕФА Аваргуудын Лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтонд шалгараад байсан ази тоглогчийг чадварлаг болохыг нь анзаарсан "Манчестэр Юнайтэд" багийн дасгалжуулагч Алекс Фергюсон багтаа элсүүлэхээр өрсөлдсөөр 2005 оны долоодугаар сард 4 сая фунт стерлингээр "Челси"-гээс өрсөж гэрээ байгуулсан. Үүнээс хойш Пак өдгөөг хүртэл "Манчестэр Юнайтэд"-ийг Премьер лигийн гурав дараалсан түрүүг хүртэхэд болон УЕФА Аваргуудын Лиг, Клубуудын ДАШТ-д түрүүлэхэд нь хангалттай үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Талбай дээр жигүүр сэлгэн тоглох, хүчний тоглолт үзүүлэх чадварууд нь түүний давуу тал ажээ
Өмнөд Солонгосын үндэсний шигшээ багийн гишүүн Пак нь 93 тоглолтонд оролцож 13 гоолыг оруулаад буй бөгөөд нутаг дээр нь зохиогдсон 2002 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзлэхэд онцгой гавьяа байгуулсан билээ. Түүнээс хоёр удаагийн ДАШТ-д оролцож, хамгийн сүүлд 2010 оны ээлжит тэмцээнд багаа ахлан тоглосон юм. Одоогоор тэр "Азийн хамгийн шилдэг хөлбөмбөгчин"-өөр зүй ёсоор нэрлэгддэг билээ.

Азийн хамгийн шилдэг 10 хөлбөмбөгчин

10. Ryo Miyaichi
9. Shunsuke Nakamura
8. Yasuhito Endō
7. Ki Sung-Yueng
6. Koo Ja-Cheol
5. Ali Al Habsi
4. Shinji Kagawa
3. Lee Chung-Yong
2. Keisuke Honda
1. Park Ji Sung

Орчуулсан Б.Очирбат

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
bilguun
2012 оны 05 сарын 06
mongold Hol bombog hogjinoo odoohndoo sain hvn bhkv ch baga nasand zondo sain hvvhed bgaa uchras
uuuuu
2011 оны 07 сарын 22
ene jagsaaltand 1 ch mongol hun alga gants goy hul bumbugchin te bolchih umsn te manaihaan
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 367
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1122
Энэ сар 15587
Нийт 310195
Та 310195 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо