Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
“Lotus” Катерхам Карстай хамтран ажиллана
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-05-01

www.suragch.comАнглийн автомашин үйлдвэрлэгч томоохон компани "Катерхам Карс" лхагва гаригт "Формула нэг"-ийн ертөнцөд хөл тавьж буйгаа мэдэгдлээ. 

Английн спорт машины үйлдвэр "Лотус" багтай хамтран ажиллах гэрээ байгуулснаа өчигдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, зарласан байна. Мэдээж "Формула нэг"-ийн багуудтай компаниуд хамтран ажиллана гэдэг зөвхөн нэр төрийн хэрэг байдаггүй, тухайн багийн инженерүүд нисгэгчдийн тусламжтайгаар спортын шилдэг загварын машинуудыг үйлдвэрлэн гаргахад оршиж байдаг.
"Катерхам"-ын хамгийн алдартай машин бол Seven. Энэ машиныг бүтээгч Колин Чапман одоогийн "Лотус" багийг үүсгэн байгуулж байсан.  Тэрбээр Seven машиныхаа эзэмшигчийн эрхийг 1973 онд "Катерхам"д зарсан юм.
"Лотус" багийн нисгэгч Хайкки Ковалайнен, Ярно Трулли нар хэвлэлийн бага хуралд оролцсон. Ковайлайнен "Катерхам"-ын машины тест хийх талбайд тус үйлдвэрийн машиныг унан хэвлэлийнхэнд харагдсан байна. Дараа нь Ярно Трулли "Формула нэг"-ийн машинаа зам дээр гаргаж иржээ.  
Тус баг Каталон тойрогт өөрсдийн машиндаа шинэчилсэн зүйлүүдээ хийх төлөвлөгөөтэй байгаа, энэ нь амжилтыг нь эрс сайжруулна гэж найдаж байгаа аж. Одоогийн байдлаар ямар нэгэн оноо аваагүй байгаа тус баг шинэ хамтрагчтай болсноор дундаж багуудын хэмжээнд очиж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа юм.

"Лотус" баг одоо Туркийн хамгийн том хотуудын нэг Истанбулыг зорино. Тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Туркийн гран-при болох билээ.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 367
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1122
Энэ сар 15587
Нийт 310195
Та 310195 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 7
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо