ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдыг шагнана
Бичсэн: undraa
| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, медаль хүртсэн тамирчдыг шагнаж, урамшуулахаар шийдвэрлэсэн байна.
Тэдгээр нь жүдо бөхийн дэлхийн цом, дэлхийн мастеруудын тэмцээн, "Астана-Алматы-2011" Азийн өвлийн спортын VII наадам, "Гуанжоу-2010" Азийн паралимпийн X наадам, сумо бөхийн дэлхийн аварга, кураш бөх, чөлөөт бөхийн залуучуудын дэлхийн аварга, таэквондогийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн 46 тамирчин, 18 дасгалжуулагч байгаа гэнэ.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


