| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
Оросын "Премьер Министр" хамтлагийн дуучин Амархүүгийн аав Борхүүг Буриадын цирк гадуурхаж суудлаас нь буулгасан учир Монголд суурин амьдрахаар шийдсэн.
Борхүү Монголын бизнесийн салбарт тэр дундаа уул уурхайн салбар хүч үзэж байгаа гэж нэг хэсэг хэвлэлээр мэдээлж байсан. Харин дуучин залуугийн аав найруулагч болчихсон тууж явна. Монголдоо л номер нэг гэгдэх "Hero Entertainment"-ийн уран бүтээлчидтэй Борхүүгуай гар нийлэн ажиллаж байгаа сурагтай. Тэрбээр тус студид найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. Тиймээс ч дуучин Б.Амархүүгийн Монгол дахь бие төлөөлөгчөөр "Hero Entertainment" ажиллаж байгаа биз.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


