| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
Төрийн шагналт зураач, барималч С.Саранцацралт ээлжит үзэсгэлэнгээ ирэх сард гаргахаар зэхэж.
28 дахь удаагийн энэхүү үзэсгэлэн нь "Гэгээ" нэртэй бөгөөд зураач бүсгүй бурханы шашны тухай ихэд сонирхолтойгоор дүрсэлсэн шилдэг бүтээлүүдээ дэлгэх аж. "Бурханы замаар явбал хэн ч гэсэн, гэгээрэлд хүрэх боломжтой. Атгаг санаагүй, амьдралаас үргэлж аз жаргал, баяр баяслыг мэдэрч чаддаг байвал тэр хүн гэгээрснээс ялгаагүй шүү дээ. Хамгийн гол нь, ямар ч үед хүн чанартай байх ёстой шүү" хэмээн сургамжилсан тэрбээр үзэсгэлэнд байрлуулсан санал сэтгэдлийн хайрцгаа байнга нээж үздэг гэнэ. Сонирхолтой нь, нэгэн сэтгэгдэлд түүний үзэсгэлэнг 300 удаа үзсэн тухайгаа бичсэн байсан бөгөөд зураач бүсгүй ч байнгын үзэгчтэй болсондоо баяртай явдаг гэсэн шүү.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


