| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
Хэсэг хугацаанд нам гүм байсан "Мотив" хамтлагийн залуус хоёр дахь бие даасан тоглолтоо хийх нь.
Өнгөрсөн жил "Хайрын гэгээ" хэмээх анхны тоглолтоо хийж, бүр хөдөө орон нутгаар аялаад ирсэн авьяаслаг залуус төд удалгүй ахин тайзнаа гарах гэнэ. Хамтлагийн дуучин Ганбаа нь үрийн зулай үнэрлэсэн бол, бусад гишүүд нь сургууль соёлын мөр хөөгөөд хэсэгтээ л завгүй байцгаасан. Харин саяхнаас тэд тоглолтынхоо бэлтгэл ажлыг хамтдаа хийж, нэг гэрт амьдрах нь холгүй зүтгэж байгаа сурагтай. "Хайрын гэгээ" ирэх есдүгээр сард үргэлжлэх бөгөөд энэ удаа ямар нэрээр фэнүүдээ урих нь тодорхойгүй байгаа аж. Үүнээс өмнө тэд оюутан сурагчдын амралтыг тохиолдуулан "Синк" хамтлагийнхантай хамтарч хийсэн "Хайрын үнэ цэнэ" киногоо дэлгэцэнд гаргахаар төлөвлөжээ.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


