| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
Монгол дууны тоглолтоо ирэх сарын 13, 14-нд хийхээр товлоод байсан дуучин Б.Баярцэцэг тодорхойгүй шалтгааны улмаас энэхүү шийдвэрээ цуцалжээ.
Багагүй хугацаанд бэлтгэл хийж, шинэ цомгоо хүртэл гаргахаар зэхсэн тэрбээр энэ тухайгаа "Их л олон шалтгаан байна. Одоохондоо ямар нэгэн тайлбар хийгээд хэрэггүй биз ээ" хэмээн өгүүлсэн. Дуучин бүсгүй удтал хүлээлгэсэн фэнүүдтэйгээ ирэх есдүгээр сард уулзахаар төлөвлөсөн бөгөөд хит дууны тоглолт, шинэ цомгоороо бэлэг барина гэдгээ амлалаа. Харин хоёр дахь бие даасан тоглолтынхоо өмнө цомогт багтсан бүх дуугаа клиптэй болгох санаатай яваа аж. Энэ хооронд тоглолт болон цомгийнхоо нэрийг бодож олох нь лавтай биз ээ.
Дашрамд дурдахад, дуучин Б.Баярцэцэгийн "Дурласан цас" дууны клип тун удахгүй үзэгчдийн хүртээл болох юм байна.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


