| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
"Монгол модель" агентлагийн захирал, топ модель Д.Болормаа дүүгээ загварын ертөнцөд уруу татсандаа ер харамсаагүй гэдэг.
Царай зүс, нуруу туруу нь ижилхэн шахам эгч, дүүс нэг агентлагт ажиллах нь утгагүй санагдсан уу, яасан. Угийн сэргэлэн бүсгүй загварын тайзан дээр алхаж сураагүй дүүгээ Сингапур руу явуулсан завшаантай хэрэг болж. Хүний нутагт амьдарч байгаа гэхэд чамлахааргүй цалин авч, богино хугацаанд хөлөө олж чадсан дүү Д.Энхсүрэн нь эгчээсээ ч чинээлэг нэгэн болсон гэдэг. Тэрбээр өдгөө Сингапурын "Carrie models" агентлагт ажилладаг бөгөөд сард дор хаяж 20-30 мянган ам.долларын цалин авдаг аж. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай болж чадсан загвар өмсөгч бүсгүй цалингаа ч нэг их юманд тоолгүй, хэдхэн хоногийн дотор үрж дуусгадаг хоббитой гэдгээ дуулгасан. Энэ ч утгаараа, нэгэн үе эгчтэй нь нэр холбогдож явсан загвар өмсөгч Х.Баярсайханыг Сингапурт очиход нь зуучилж, үнэтэй бэлэг сэлтээр баярлуулж явсан түүхтэй юм билээ.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


