Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Star Magazine жүжигчин бүсгүйгээс уучлалт гуйжээ
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-05-01

www.suragch.comХолливудын нэрт жүжигчин Tom Criuse-ын эхнэр Katie Holmes өнгөрсөн нэгдүгээр сард оддын тухай мэдээлэл нийтэлдэг Star Magazine-ны эздийг шүүхэд өгсөн юм.

Уг сэтгүүлийн нэгдүгээр сарын дугаарын нүүр хуудсанд жүжигчин бүсгүйг хар тамхинд донтсон хэмээн онцлон бичиж, илт гүтгэсэн утгатай мэдээ нийтэлсэн юм.
Энэ талаар Katie Holmes-ын өмгөөлөгч Bert Fields "Уг сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй зүйлс. Тэд Katie Holmes-ыг хар тамхинд донтсон, нөхрөөсөө салах болоод байгаа хэмээгээд эмчилгээ хийлгэж байгаа тухай мэдээлсэн. Энэ бол ямар ч ёс суртахуунгүй, гүжир гүтгэлэг. Тэд зөвхөн энэ мэдээлэл ч биш өмнө нь олон удаа худал мэдээлэл нийтэлж байсан. Хэвлэлийн зах зээл дээрх ширүүн өрсөлдөөнд тэд тун хямдхан өрөвдмөөр аргаар өрсөлдөж байна" хэмээн ярьсан юм.
Харин жүжигчин бүсгүй "Миний тухай уг мэдээллийг тэд худлаа гэж мэдэж байсан хэрнээ зөвхөн сэтгүүлээ их зарахын тулд л нийтэлсэн" хэмээн онцолж байсан билээ.
Katie Holmes нэр уг сэтгүүлээс нэр төрөө сэргээлгэхээр 50 сая доллар нэхэмжлээд байсан юм.
Энэхүү гомдлын хариуд шүүхийн шийдвэр гарч, Star Magazine сэтгүүл жүжигчин бүсгүйгээс уучлал гуйн, ирэх тавдугаар сарын шинэ дугаарын нүүр хуудсандаа залруулга нийтлэл гаргахаар болсон байна.
Харин нэхэмжилсэн 50 сая долларын хувьд бүрэн шийдэгдээгүй байгаа ба жүжигчин бүсгүй уг сэтгүүлээс гаргуулах нөхөн төлбөрөө хүүхдийн төлөө буяны санд хандивлана гэж мэдэгдээд байна.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
feee
2011 оны 07 сарын 04
humuus yagaad iim bdgiim bl
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 382
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1137
Энэ сар 15602
Нийт 310210
Та 310210 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 13
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо