Уншигч танд хэрэгтэй гэсэн бүхнийг хийхэд ямагт бэлэн. “Сурагч” сонины хамт олон
Kate Hudson сүй тавьжээ
Бичсэн: undraa
Мэдээлэл нэмсэн: 2011-05-01

www.suragch.comХолливудын үзэсгэлэнт бүсгүй Kate Hudson өчигдөр NBC сувгийн "Today" шоунд оролцож, шинэ киноныхоо тухай болон хувийн амьдралынхаа талаар ярилцжээ. 

Тэрбээр таван сартай жирэмсэн ба түүний хамгийн сүүлд тоглосон "Something Borrowed" кино нь ирэх тавдугаар сарын 6-нд нээлтээ хийх гэж байгаа юм.
Энэ нэвтрүүлгийн үеэр жүжигчин бүсгүй сюрприз задалж, найз залуу рок дуучин, гитарчин Matt Bellamy-тай сүй тавьсан тухайгаа хэлжээ. Хөтлөгч Matt Lauer түүний сүйн бөгжийг үзэж, хосуудын хуримын талаар асуухад "Бид хуримын өдрөө хараахан товлоогүй байгаа. Магадгүй төрснийхөө дараа хийх байх" гэж хариулсан байна. Өдгөө 32 настай жүжигчин бүсгүй хэвлий дэх хүүхдээ охин байх гэж итгэж байгаа гэнэ.

Дашрамд сонирхуулахад, Kate 2000 онд Америкийн алдарт "The Black Crowes" хамтлагийн ахлагч, дуучин Chris Robinson-той гэрлэсэн ба тэд зургаан жил хамтдаа амьдарч, Ryder Russell Robinson хэмээх хүүтэй болсон юм. 2006 онд түүний нөхөр салах өргөдлөө өгч, 2007 оны аравдугаар сард хосууд хамтын амьдралдаа цэг тавьсан билээ.

Нэр*:
Имэйл*:
Сэтгэгдэл*:
Нүүр хуудас     Буцах     Дээш буцах    
Яг одоо 6°C
Өнөөдөр
Маргааш
Пүрэв
Баасан
Бямба
Ө: 6°C Ө: 10°C Ө: 18°C Ө: 22°C Ө: 26°C
Ш: -2°C Ш: -1°C Ш: 6°C Ш: 5°C Ш: 8°C
Өнөөдөр 383
Өчигдөр 755
Энэ 7 хоног 1138
Энэ сар 15603
Нийт 310211
Та 310211 дэх зочин боллоо
Яг одоо
зочин: 1
Login: 0
Нийт: 14
Монголын хамгийн хөөрхөн эмэгтэй жүжигчин, дуучин загвар өмсөгчийг нэрлэнэ үү?
  Дуучин Эгшиглэн
  “Киви”-ийн Намуунаа
  Дуучин Агиймаа
  Загвар өмсөгч Пүрэвсүрэн
  “Киви”-ийн Алтанцэцэг
  Аль нь ч бишээ
  Дуучин Ч.Уранхолбоо