| Мэдээлэл нэмсэн: 2011-05-01 |
Зузаан уруултай
Эрч хvч ихтэй хvн юм. Гэхдээ зарим хvмvvс багадаа угж их хөхдөг байснаас болоод иймэрхvv уруултай болох нь бий. Энэ тохиолдолд дээрх шинж чанарын тухай яригдахгvй.
Дээд уруул нь нимгэн
Өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, бусдыг өөртөө яг л соронзон долгион шиг татаж чаддаг хэдий ч хайр дурлалын асуудал дээр тогтворгvй. Хариуцлагад дургvй нэгэн байдаг.
Доод уруул нь нимгэн
Их амбицтай хvн байдаг. Аливаад эмх цэгцтэй, бодлоготой ханддаг. Найз нөхөд болох хvнээ өөрийнхөө vзэл бодолтой санаа нэг хvнийг сонгодог.
Нимгэн уруултай
Илvv их оюун ухааны чадавхитай хvн байдаг.
Жижиг амтай
Өөрөө өөртөө сэтгэл хангалуун нэгэн төдийгvй бусдыг алиа хошин vгээр шоолж инээх дуртай. Тvvнд ажил дээрээ болон гэртээ анхдагч байж, бусдыг захирах явдал таалагддаг.
Том амтай
Хөнгөмсөг зантай хэдий ч олон найз нөхөдтэй, хорон муу санаа байдаггvй ч, их нээлттэй хvн юм.
Шантгар хамартай
Тvvний санаж сэдсэн бvхэн нь амжилтанд vргэлж хvргэдэг. Найзлахад маш хялбар байдаг.
Урт хамартай
Тvvний гол зорилго бол өөртөө ашиг олох явдал юм. Тэрбээр аливаа юмны сайн мууг сайтар мэддэг. Тиймээс тvvнтэй болгоомжтой харьцах хэрэгтэй.
Монхор хамартай
Өөрийнхөө юу хvсээд байгааг мэддэггvй, ямар нэгэн чухал шийдвэр гаргах нь тvvний хувьд асуудал болж хувирдаг. Тvvнчлэн хийж буй ажил, сонирхож байгаа зvйл, найзаасаа хvртэл амархан уйддаг.
Шулуун хамартай
Заримдаа гадаад төрхөндөө санаа их зовдог. Өөрийнх нь талаар эргэн тойрны хvмvvс нь юу гэж ярьж байгаа бол гэхээс санаа амар байж чаддаггvй. Хань болох хvнээ сонгохдоо өөрт нь аль болох магтагдах хvнийг чухалчилж vздэг байна.
| Нүүр хуудас Буцах Дээш буцах |


